ВИДЕО: Сербийн парламентын дүнг эсэргүүцсэн сөрөг хүчний жагсаал болж Белградын захиргааны байр руу нэвтрэхийг оролджээ

ВИДЕО: Сербийн парламентын дүнг эсэргүүцсэн сөрөг хүчний жагсаал болж Белградын захиргааны байр руу нэвтрэхийг оролджээ

Сербийн нийслэл Белград хотод тус улсын сөрөг хүчнийхэн жагсаал хийж, ерөнхийлөгч Вучичийн эвсэлийн ялалт байгуулсан парламентын сонгуулийн дүнг цуцлахыг шаардаж эхлээд байна. Харин Сербийн ерөнхийлөгч Вучич ард түмэндээ хандан уриалга гаргаж, "жагсаал болж буй газраас 100 метрийн зайд ажлын байран дээрээ байгаагаа илэрхийлж, иргэдийг сандрахгүй байхыг уриалж, "Хувьсгал байхгүй, сөрөг хүчний жагсаал амжилтанд хүрэхгүй" нөхцөл байдал хяналтад байна" гэж мэдэгджээ. 

Тэгвэл тус эсэргүүцлийн жагсаалд 2 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд тэдний  1.2 мянга орчим  хүн нь Белградын засаг захиргааны байр руу нэвтрэхийг оролдсон байна гэж мэдээлжээ. Иймд хууль зөрчсөн хэн бүхэнд хариуцлага тооцно гэж Вучич мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters