Монголын дугуйн спортын түүхэнд ОУХМ С.Жамбалжамц “Pro tour”-ын багт уралдах гэрээ байгуулсан анхны монгол дугуйчин болсон билээ. Энэ нь Монгол Улсад төдийгүй Ази тивдээ анхных байсан юм.
Харин 2024 онд Монголын дугуйчид гадаадын 6 багт гэрээ байгуулжээ. Тухайлбал,
- ОУХМ С.Жамбалжамц “Burgos BH” Испани /Pro tour team/
- ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai Online Insurance” Тайланд Улс /Continental team/
- ОУХМ Б.Идэрболд “Scom Pardus” БНХАУ /Continental team/
- ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Nusantara cycling team” Индонез Улс /Continental team/
- ОУХМ Э.Болор-Эрдэнэ “Levante Fuji Shizuoka” Япон Улс /Continental team/
- ҮШБ-ийн тамирчид “Ferei Quick - Panda Podium Mongolia” Монгол-БНХАУ хамтарсан баг /Continental team/