Монгол Улсын хилийн боомтууд энэ сарын 29, нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд ажиллахгүй

Монгол Улсын хилийн боомтууд энэ сарын 29, нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд ажиллахгүй

Ирэх баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр болон 2024 оны нэгдүгээр сарын 01-ний шинэ жилийн баяраар бүх нийтээрээ амарна. Эдгээр өдрүүдэд  БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарчээ. 

Тодруулбал, олон улсын нислэг, галт тэрэгний тээвэрлэлт хэвийн байх бол зарим авто замын боомтууд ажиллахгүй аж. Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцаваас бусад авто замын боомтууд эдгээр өдрүүдэд 1-7 хоногоор түр хаана. Харин Монгол, Хятадын авто замын бүх боомт 12 дугаар сарын 29, 2024 оны нэгдүгээр сарын 1-нд ажиллахгүй юм байна. 




Өнөөдөр үхэр өдөр

7 цагийн өмнө