Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч, тус хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах дөрвөн сарын хугацаа өгсөн.
Улмаар энэ хугацаанд алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй байх нөхцөл үүсээд буйг бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдрийн /2023.09.20/ Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг ажиллахаар болсон билээ. Тэгвэл манай улс Парис 2024 оны олимпод цагаан тугийн дор орох эрсдэлээс гарсан байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Тэгвэл ЗГ-аас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүллээ.