Вагнерын эзэн Е.Пригожиныг хөнөөх төлөвлөгөөг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев гаргаж, гүйцэтгэсэн гэж мэдээлжээ

Вагнерын эзэн Е.Пригожиныг хөнөөх төлөвлөгөөг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев гаргаж, гүйцэтгэсэн гэж мэдээлжээ

Барууны тагнуулын агентлагуудын төлөөлөгчид болон Оросын тагнуулын ажилтан асан хүмүүсийн ярианаас иш татан "The Wall Street Journal" сонин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Вагнер хөлсний цэргийн группын эзэн Евгений Пригожиныг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан хэмээн бичжээ.

Тус мэдээлэлд, Өнгөрөгч зургаадугаар сард болсон Вагнерын өдөөсөн үймээн самууны дараа Н.Патрушев туслахдаа “Е.Пригожиныг устгах” төлөвлөгөө боловсруулахыг даалгасан. Ингээд Е.Пригожиныг алах төлөвлөгөөний талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хэлсэн ч тэр эсэргүүцээгүй байна. Улмаар Е.Пригожин Москвагийн нисэх онгоцны буудалд онгоцонд суухаар ​​хүлээж байх хооронд түүний "бизнес онгоц"-ны далавчны доор жижиг бөмбөг байрлуулж. Е.Патрушев энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. Харин хэвлэлийн төлөөлөгч А.Песков өмнө нь Е.Пригожины үхэлд Кремль оролцсон гэсэн мэдэгдлийг худал гэж нэрлэж байсан. Мөн В.Путин "Онгоцонд гадны нөлөө байхгүй" гэж мэдэгдсэн бол онгоцонд амиа алдсан зорчигчдын цогцосноос гар бөмбөгийн хэлтэрхий олдсон байна. "Wall Street Journal" сонинд гарсан тус мэдээллийн талаар Кремлын хэвлэлийн төлөөлөгч А.Песков гаргасан тайлбартаа, "энэ материалыг харсан, гэхдээ энэ талаар тайлбар өгөхийг хүсэхгүй байна. Wall Street Journal сонин уран зөгнөлт зохиол гаргах дуртай" гэжээ.