Онгоцны ослын газарт Ираны аврах баг ажиллаж байна

Онгоцны ослын газарт Ираны аврах баг ажиллаж байна

Ираны аврах албаныхан Тегераны ойролцоо сүйрсэн Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц дээр хүрч очин аврах ажиллагааг эхлүүлжээ.”Ройтерс” агентлаг энэ талаар мэдээллээ. Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын төлөөлөгч Реза Жафарзадегийн мэдэгдсэнээр бол осолдсон онгоцноос амьд үлдсэн зорчигчид гарч ирэх магадлалтай гэнэ.

 Олон улсын хүмүүнлэгийн “Улаан хавирган сар” байгууллагын Иран дахь салбар харин онгоцонд гал гарч, шатаж эхэлсэн тул амьд хүн гарах магадлал маш бага гэж мэдээлжээ.