Цахилгааны гаралтай гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ц.Энхцолмон мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд цахилгааны гаралтай гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа. Үүний шалтгаан бол бидний хэрэглэж буй стандарт уртасгагч 12-15А буюу бага хүчин чадалтай байдаг. Нэг өрхийн цахилгааны хэрэглээ бол 25-28А хэрэглээний хүчин чадалтай байдаг. Энэ бол цахилгааны хэт ачааллыг масс үүсгэх шалтгаан болдог. Цахилгааны уртасгагч буюу тогоо хаяад, уярал үүсэн, халалт үүссэн гэдэг нь цахилгааны хэрэглээг багасгах шаардлагатай гэсэн дохиог өгч байна. Олон нийт үүнийг чанаргүй утас учир халалт үүсэж байна гэж бодон гал хаягчийг аваад хаячихдаг. Удаан үргэлжилсэн цахилгааны хэт ачааллаас болоод цахилгааны массууд үүсэж байгаа. Мөн өөр өөр голчтой утаснуудыг хооронд нь холбож цахилгааны эх үүсвэрийг хангаж байна. Тодруулбал хөнгөн цагаан голч дээр зэс голчийг холбоод цахилгааны эх үүсвэрийг хангадаг. Нэг айлын цахилгааныг хангах боломжтой цахилгаан утаснаас гурван айл хангасан тохиолдол байна. Мөн цахилгаан утсанд шалбархай үүссэн буюу гэмтэлтэй цахилгаан утсыг ашиглаж байгаа. Түүнчлэн цахилгааны холболтоо ил хийчхээд түүнд хамгаалах арга хэмжээ авахгүй тохиолдлоос болж цахилгааны гаралтай галт түймэр гарах эрсдэл бий болдог” гэв.
ВИДЕО: