ЗАСГИЙН ГАЗАР: Шатахууны үнийг тогтвортой байлгах эрсдэлийн сан байгуулав

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахууны үнийг тогтвортой байлгах эрсдэлийн сан байгуулав

Засгийн газар хуралдаж байна. Ээлжит хуралдаанаас Эрсдэлийн сан буюу "Hedge Fund" үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олгожээ. Энэ нь АНУ, Иран, Ирак улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн газрын тосны үнэ нэмэгдэж буйтай холбоотой юм.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2.17-д "Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна" гэж заасан байдаг. Дээрх гэрээг байгуулснаар АИ92 шатахууны үнэ тогтворжих, улмаар инфляцид дарамтад учрах эрсдлийг бууруулах боломжтой аж.

ТОДРУУЛБАЛ, 

  1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.
  2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.
  3. ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрджээ. 

Нэгдүгээр сарын 3-наас хойш гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өсч байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр "Hedge" хийж амжлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.