Ирак дахь АНУ-ын цэргийн бааз пуужингийн цохилтод өртөөд байна

2020-01-08 11:30

Украйны агаарын тээврийн 180 зорчигчтой Боинг 737 онгоц Ираны Тегеран хотын ойролцоо сүйрчээ

АНУ болон Иран улсын дайны байдал улам хурцдаж байна. Өнөө өглөө Ираны зүгээс Ирак дахь АНУ-ын цэргийн баазад пуужингийн цохилт өгсөн.

Тэгвэл дөнгөж сая Ираны нийслэл Тегеран хотын ойролцоо 180 зорчигч тээвэрлэж явсан Украины агаарын тээврийн Боинг 737 онгоц сүйрсэн байна. Сүйрлийн шалтгааныг одоогоор олон улсын хэвлэлүүд мэдээлээгүй байна. Магадгүй тус иргэний агаарын тээврийн онгоц ямар нэг пуужинд оногдсон байх талтай юм. 

2020-01-08 10:50

Ирак дахь АНУ-ын цэргийн бааз пуужингийн цохилтод өртөөд байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тушаалаар Ираны талыг баримтлагч генерал К.Солейманийг устгасан талаар Пентагон мэдэгдсэн. Учир нь өнгөрөгч долоо хоногийн Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу Ираны талыг баримтлагчид дайран орж, элчин сайдын яамны үйл ажиллагааг нь зогсоосон явдалд генерал К.Солейманийг буруутгаж байсан юм.

Харин АНУ-ын тус үйлдлийг Ираны шашны тэргүүн А.Хамени эрс буруутгаж, төв телевизийн сувгаараа мэдэгдэл хийхдээ “АНУ-аас генералынхаа өшөөг авна” гэж амласан байна.

Үүний дараа буюу өнгөрөгч амралтын өдөр Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам болон Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу Ираны талаас тус бүр хоёр удаа пуужингийн цохилт өгсөн юм. Тэгвэл өнгөрөгч шөнө АНУ-аас 3500 гаруй цэргээ тус улс руу илгээсэн байна.

Харин Ирак дахь АНУ-ын цэргийн бааз болох “Аль-Асад”  пуужингийн халдлагад дөнгөж сая өртсөн байна. Энэ тухай NBC News агентлагийн мэдээлж буйгаар, АНУ-ын бааз нь дор хаяж пуужингийн  есөн цохилтод өртсөн гэв. Энэ мэдээллийг Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус баталгаажуулж байна. Мөн Иракийн парламент АНУ-ын армийг  улсаасаа гаргахаар шийдвэрлэсэн байна.

Тэгвэл АНУ болон Ираны хооронд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том сөргөлдөөн үүсээд байгааг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Хиллари Леьеретт мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC News