Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон улсын нээлттэй тендерт шалгарсан “Yu tong” үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болсон гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн байна.
Тэрбээр “Үйлдвэрээс шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Ирэх оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газарт нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажил хийнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна. Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинэ автобус ирээд ч тэг зогссон хэвээр байн” гэжээ.
Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж бгаа мэдээ ирлээ.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) December 18, 2023
12 сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна.
2 сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн… pic.twitter.com/clgk0iayif