Д.Баясгалан “Бөөрөлжүүт”-ийн төслөө явуулахын тулд Багануурт ЦС баривал “Хятад хороолол босно” гэх ухуулгыг Ч.Мөнхбаяр, Б.Отгон нараар хийлгэж Улсын төслийг гацаасан байж магадгүй

Д.Баясгалан “Бөөрөлжүүт”-ийн төслөө явуулахын тулд Багануурт ЦС баривал “Хятад хороолол босно” гэх ухуулгыг Ч.Мөнхбаяр, Б.Отгон нараар хийлгэж Улсын төслийг гацаасан байж магадгүй

“ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эрчим хүч, шатахууны экспортоо зэвсэг болгон айлгадаг” хэмээн нийтлэлч Ц.Доржготов гуай өмнө нь бичиж байв. Тэгвэл ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортоо хязгаарлана гэж өнгөрөгч есдүгээр сар мэдэгдсэн бол, Монгол Улсад нийлүүлдэг цахилгаанаа тодорхой хугацаанд багасгана гэдгээ энэ долоо хоногт мэдэгдлээ. Ес эхэлж, сибирийн хүйтэн агаар түрэн ирж буй энэ цагт монголчууд бензингүй, цахилгаангүй өвөлжих нь хэмээн болгоомжлох иргэд олон байна. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрт үл үзэгдэгч гар оролцож гацаадаг. Үүнийг хэн гэдгийг мэдэж байгаа” гэж энэ долоо хоногт мэдэгдлээ. Учир нь манай улс шатахуун, эрчим хүчний хараат байдлаас гарч өөрсдөө үйлдвэрлэх боломж байсан ч “эх орончид” гэх зарим иргэд Багануур, Эрдэнэбүрэн зэрэг эрчим хүчний төслүүдийг эсэргүүцэн гацаасан бол, Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсоор байгаа юм.

ВИДЕО: УИХ-ын дарга Г.Занданшатарын "Төсөл гацаадаг үл үзэгдэгч гар"-ын талаар хэлсэн мэдэгдэл

-БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРВОЛ “ХЯТАДЫН БАРИЛГЫН ЦЭРГИЙН НЭГЖ ОРЖ ИРНЭ” ГЭХ Ч.МӨНХБАЯРЫН УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА-

Угтаа Багануурын цахилгаан станц /ЦС/ элдэв эсэргүүцэл, ашиг сонирхолтой нүүр тулалгүй 2015 онд баригдаж эхэлсэн бол ОХУ-аас манай улсад импортолж байгаа цахилгаанаас хямд үнэтэй эрчим хүчээр төвийн бүс нутгаа бүрэн хангаж, энэ өвөл “гал алдана” гэсэн айдас байхгүй байх байсан юм. Тодруулбал,  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 онд “Багануур пауер” ХХК тус эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулж байв. Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам.доллар. Барих-ашиглах-шилжүүлэх тус концессын гэрээ хэрэгжсэнээр 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх байсан. 

Тодруулбал, гэрээний хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр Монгол Улс өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам.долларын гэрээнд манай Засгийн газраас ямар ч баталгаа шаардаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. 5 дахь жилээс хоёр блокийг тус бүр 220 МВт-аар, 6 дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян хатан нөхцөлийг гэрээнд заасан байжээ. Концессын гэрээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр нар Багануурт ЦС баривал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, оросуудын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацаж байсан талаар Ц.Доржготов гуай Baabar.mn сайтад тодорхой бичжээ. ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр ял авсан Ч.Мөнхбаяр нар “Багануурын цахилгаан станц”-ын төслийг эсэргүүцэж жагсаал хийж байжээ

Тодруулбал, гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр шүүхээс ял авсан Ч.Мөнхбаяр, “Багануурын цахилгаан станцын концесст шалгарсан "Багануур Пауэр" ХХК-ийн ард БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж байгаа” хэмээн эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн хурал хийж байжээ. Харин Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн, “зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ” гэж байв. Гэтэл үнэн хэрэгтээ манайд одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын технологи хуучирсан бүх сэлбэгээ ОХУ-аас өндөр үнээр авдаг байна.

-Ч.МӨНХБАЯРЫН УХУУЛГЫН ҮГТЭЙ ИЖИЛ НЭВТРҮҮЛЭГ БА Д.БАЯСГАЛАНГИЙН “БӨӨРӨЛЖҮҮТ”-ИЙН ТӨСӨЛ-

Нөгөөтэйгүүр Багануурын ЦС­-ын төсөл гацаж байгаа нь манай нэгэн хувийн хэвшил Төвийн бүсийг цахилгаанаар хангахаар өөр нэг эрчим хүчний төсөл эхлүүлсэнтэй холбоотой байж магадгүй байгаа юм. Тодруулбал, 2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Бөөрөлжүүт”-ийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын SINOSTEEL компанийн хооронд гэрээ байгуулагдсан.

Учир нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж Төв, зүүн, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах, дотооддоо дизель түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэнэ хэмээн зорилгоо танилцуулж байв.

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Голомт банкны эзэн Д.Баясгалан

Харин “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Голомт банкны эзэн Д.Баясгалан юм.  Мөн “Монгол улсын эрчим хүчнийхээ 50 хувийг БНХАУ-ын мэдэлд өгөхөөр болсон нь Багануурт баригдах Цахилгаан станц. Монголын анхны Хятад хороолол Багануурт босно” гэх нэвтрүүлгийг Д.Баясгалангийн “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Отгон хийж, 2018 онд олон нийтэд хүргэж байжээ. 

ВИДЕО: Eagle TV-ийн Багануурын ЦС-ын талаар бэлтгэсэн "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлэг

Хачирхалтай нь тагнуулын хэргээр ял авсан Д.Мөнхбаяр, Eagle телевизийн сэтгүүлч Б.Отгон нарын ярианы өнцөг яг ижил байсан нь Голомт банкны эзэн Д.Баясгалан “Бөөрөлжүүт”-ийн ЦС-ын төслөө хийхийн тулд улсын Багануурын ЦС-ын төслийг гацаахад нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Багануур дүүргийн иргэдтэй 2018 онд уулзах үеэрээ “Багануурын цахилгаан станцын концесс бол анхаарал хандуулан ажиллах асуудал. Бид бүхэн судалж байгаа. Багануурчуудын зовнилын талаар мэдээлэл авсан. Шударга ёсны үүднээс хандах болно” гэж мэдэгдэж байв. Сонирхуулахад, Х.Баттулгыг “овоолсон шороо” гэх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түүнийг МУ-ын Ерөнхийлөгч болсны дараа Голомт банкны эзэн Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК оффтейк гэрээ байгуулж, хийж гүйцэтгэсэн байдаг.