УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.01.07/ хуралдаан 14.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг бөгөөд хуралдаандаа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат нар л иржээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Л.Пүрэвдорж нарын гишүүд хуралдаандаа ирсэнгүй. Тиймээс тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдааныг хойшлуулж, маргааш /2020.01.08/ 10.00 цагт товлолоо.