Ч.Баярмаа охины экологич болсон түүхийг Дэлхийн байгаль хамгаалах сан онцолжээ

Ч.Баярмаа охины экологич болсон түүхийг Дэлхийн байгаль хамгаалах сан онцолжээ

Монгол Улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд судлаачаар ажилладаг, "НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2022" хөтөлбөрийн оролцогч Ч.Баярмаагийн экологич болсон түүхийг Дэлхийн байгаль хамгаалах сан онцлон өөрсдийн веб хуудаст байршуулжээ

Ч.Баярмаагийн хүүхэд нас Алтай Саяны бүс нутагт Жаргалант уулын бэлд өнгөрчээ. Багаасаа хонь хурга хариулж, аргаль янгирын нүүдлийг харж малчин ахуйтай ойр өссөн тэрбээр 14 наснаасаа сургуулийнхаа эко клубийг ахлан ажилласан байна. Энэ хугацаанд клубийнхээ гишүүдтэй хамтран ДБХС-ийн дэмжлэгтэйгээр цоохор ирвэсийн хавхны эсрэг аян өрнүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд айл өрхүүдээс 230 гаруй хавхыг цуглуулж, тэр хэмжээгээр зэрлэг амьтдыг хүмүүсийн тавьсан хавханд өртөж, бэртэж гэмтэхээс хамгаалсан аж. Түүнчлэн байгалийн онгон төрх, олон янз байдлыг хамгаалах хүсэл нь түүнийг экологичийн мэргэжил рүү хөтөлжээ. Охидын төдийлөн сонгоод байдаггүй энэ мэргэжлийг эргэлзээгүй сонгож МУИС-д суралцах хугацаандаа олон судалгааны ажлуудад оролцож, мэдлэг туршлага хуримтлуулсан байна. Одоо тэрбээр мэргэжлээрээ Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд ажиллахын зэрэгцээ МУИС-д магистрын түвшинд суралцаж байна. Мөн Монгол бөхөнгийн идэш тэжээлийн найрлагын талаар судалгаа хийж байгаа юм.

                                                                          Эх сурвалж: fasiapacific.exposure.co