Нийтийн тээврийн автобуснуудад хойшоо харсан хяналтын камеруудыг суурилуулаад буй. Эдгээр нь автобусны ард нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудыг илрүүлэхэд ашиглагдах юм.Тэгвэл, өнөөдрөөс /2020.01.07/ эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчиж буй жолоочдод зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор болж байна.
Нийслэлд нэгдүгээр эгнээний замаар зөвхөн нийтийн тээврийн автобусыг зорчуулах шийдвэр 2010 онд гарснаас хойш мөрдөгдсөөр ирсэн билээ.