"BTS" хамтлагийн "RM", "Jimin", "V", "Jung Kook" цэргийн албаа хааж байна. Хамтлагийн хамгийн ахмад гурван гишүүн хэдийнэ албаа хаагаад эхэлсэн бол "RM", "V" нар энэ долоо хоногийн даваа гарагт цэрэгт татагдаад байна гэж "Yonhap" агентлагаас мэдээлжээ.
БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18 сарын цэргийн алба хаах үүрэгтэй ба "BTS" хамтлагийнхан цэргийн алба хаах эсэх талаар удаан хэлэлцсэний эцэст өнгөрсөн жил шийдвэр албажсан юм. Үүний улмаас тус хамтлаг түр завсарлага авч буйгаа зарласан бөгөөд 2025 онд эргэн ирэхээ зарласан юм. Тэгвэл "BTS" хамтлагийн ахлагч "RM" Kim Namjoon-ийн цэргийн алба хаахаар болж, гэр бүлийнхэнтэйгээ авхуулсан гэрэл зургийг түүний эгч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь БНСУ-д олны анхааралд ороод байна.