Угаар мэдрэгчийг өнөөдрөөс иргэдийн оршин суугаа хороогоор дамжуулан тарааж эхэлсэн байна. Нийт 170 мянган ширхгийг 3.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-д захиалснаас эхний ээлжийн 50 мянган ширхэг нь ирээд байгаа аж.
Мэдрэгчийг тараахдаа эхлээд хэрэглэх зааврыг танилцуулж байгаа бөгөөд угаарын хий 50 мкр гр-аас хэтэрсэн тохиолдолд дуугарч дохио өгдөг юм байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НОБГ болон НМХГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэр хорооллын 167 мянган өрхөд угаар мэдрэгч үнэгүй түгээнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.