Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас өнөөдөр /2023.12.13/-өөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс анхааруулж байна. Тодруулбал, өнөө шөнө /2023.12.13-14/ Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж. Харин маргааш /2023.12.14/-аас Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна гэж мэдээллээ.
