Манай улс энэ онд 10 мянга 900 тонн мах экспортолжээ

Манай улс энэ онд 10 мянга 900 тонн мах экспортолжээ

Манай улс энэ оны 7 дугаар сарын байдлаар 12205.9 сая ам долларын бараа, түүхий эд гадаадад гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн байна.

3.10 тонн алт, 10 мянга 900 тн мах, 1 мянга 480 тн ноолуур экспортоллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар бага байна. Үнд ороод буй махны экспортыг өмнөх онтой харьцуулбал 17.9 хувиар буурсан гэж ГЕГ мэдээллээ.