Иран Ормузын хоолойг нээхэд АНУ-д тавих зургаан шаардлагаа танилцууллаа

Иран Ормузын хоолойг нээхэд АНУ-д тавих зургаан шаардлагаа танилцууллаа

Ираны үндэсний дээд аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохаммад Багер Золгадр бямба өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 8-нд Ормузын хоолойг дахин нээхэд АНУ-д тавих гол шаардлагуудаа танилцуулжээ.

Түүний хувьд АНУ-д дараах шаардлагыг тавьж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал,

  • АНУ Ираны эсрэг заналхийлэл, дарамт болон тус улсын үндэсний, шашны үнэт зүйлсийг доромжлох үйлдлээ зогсоох;
  • Иран болон Ливан, Палестин, Йемен, Ирак дахь холбоотнуудын эсрэг халдлагаа бүрэн зогсоох,
  • АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцалж, Ираны ойролцоох тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ татах,
  • Ираны эсрэг явуулсан гэх хоёр дайны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх,
  • АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах,
  • Ираны царцаасан хөрөнгийг ямар нэгэн нөхцөлгүйгээр суллах зэргийг шаарджээ.

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус мөн Ормузын хоолойг нээх эсэх нь дээрх шаардлагыг АНУ хүлээн зөвшөөрөхөөс хамаарна гэж мэдэгджээ. Үүн дээр нэмэгдэн Палестин, Ливан, Йемен, Ирак дахь холбоотнуудын эсрэг хийж буй довтолгоогоо зогсоохыг шаардсан байна.