2024 оны "Алтан бөмбөрцөг" наадмын шагналын хамгийн олон нэр төрөлд "Барби", "Оппенхеймер" кинонууд нэр дэвшсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
"Барби" кино нийт есөн төрөлд, "Оппенхеймер" нийт найман төрөлд, "Killers of the Flower Moon" долоо, "Poor Things" долоо, "Past Lives" тав, "May December" дөрөв, төрөлд нэр дэвшсэнээрээ энэ жилийн "Алтан бөмбөрцөг" наадмын хамгийн олон нэр төрөлд дэвшсэн кинонуудаар нэрлэгдэж байна. Мөн "Барби" киноны гол дүрийн жүжигчин Маргот Робби "мюзикл, комедийн шилдэг эмэгтэй дүр" төрөлд нэр дэвшжээ. Харин тус киноны Кений дүрд тоглосон Райан Гослинг "шилдэг туслах дүр", найруулагч Грета Гервиг "Шилдэг найруулагч" төрөлд нэр дэвшсэн байна.