Баянгол дүүрэг “Хавдрын эсрэг довтолгоо” аяныг эхлүүлжээ

Баянгол дүүрэг “Хавдрын эсрэг довтолгоо” аяныг эхлүүлжээ

Баянголын засаг дарга С.Одонтуяа 10 жилийн хугацаатай “Хавдрын эсрэг довтолгоо” аяныг шинэ оны босгон дээр эхлүүлжээ.

Манай улс умайн хүзүүний хорт хавдраар Дэлхийд дөрөвдүгээрт, ходоод түүнээс шалтгаалсан нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд гуравдугаарт, элэгний хорт хавдраар нэгдүгээрт орж байна.

Тиймээс тус дүүргийн Засаг дарга иргэдээ уг аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг цогцоор нь хүргэх үүднээс тус аяныг өрнүүлж, эхний ээлжид Баянгол дүүргийн айл өрхүүдэд хүргэсэн байна. Тэрээр энэ тухайгаа цахим хуудсандаа “Хавдар өнөөдөр үүсч маргааш амийг чинь авч оддоггүй” гэж бичжээ. ийнхүү Баянгол дүүргийн Засаг дарга хавдар хэмээх том дайны эсрэг босч, иргэдээ хамгаалах их ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.