"BTS"-ийн дахин хоёр гишүүн цэргийн алба хаах болсон тул хамтлагийн бусад гишүүд түр завсарлага авч буйгаа мэдэгджээ

"BTS"-ийн дахин хоёр гишүүн цэргийн алба хаах болсон тул хамтлагийн бусад гишүүд түр завсарлага авч буйгаа мэдэгджээ

БНСУ-ын алдарт "BTS"-ийн дахин хоёр гишүүн цэргийн алба хаах гэж байгаа тул хамтлагийн долоон гишүүн бүгд завсарлага авч буйгаа мэдэгдсэн байна. Тодруулбал, тус хамтлагийн Жимин, Жонгүг хоёр цэргийн өөр, өөр хуаранд цэргийн албанд татагдан орох гэж байгаа аж. БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-аас доошгүй сарын хугацаанд цэргийн алба хаах ёстой.

Иймд тус хамтлагийн дөрвөн гишүүн 2025 оны зургаадугаар сарыг хүртэл цэрэгт татагдаж байгаа тул "BTS"-ийг түр завсарлуулж байгаа аж. Энэ талаар Жимин олон нийтийн сүлжээ болох Weverse дээр шууд дамжуулалт хийх үеэрээ фенүүддээ хандаж "Би цэргийн албаа хаачхаад буцаж ирнэ" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр "эргэн ирэхийг нь хүлээж байгаа хүмүүст зориулж янз бүрийн контент бэлдсэн" гэдгээ хэлсэн байна.

Эх сурвалж: Yna.co.kr