УИХ-ын гишүүдийн гарын бэлэгт иргэд дарагдаж байна уу

УИХ-ын гишүүдийн гарын бэлэгт иргэд дарагдаж байна уу

2020 он бол УИХ-ын ээлжит сонгуулийн жил. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг нэг тойрог олон мандат буюу томсгосон можиратор системээр явуулахаар болж хууль батлагдсан. 

Иймд УИХ-ын гишүүд ирэх сонгуульд нэр дэвших тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, тэдэнд гарын бэлэг гардуулж эхэлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан нар иргэдтэй уулзаж, сугалаа суглуулж, гарын бэлэг тараасан зураг олон нийтийн сүлжээнд таржээ. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүд ч нэр дэвших тойргийн иргэдээ Улан-Үд, Манжуур зэрэг хотуудад аялуулж байгаа сурагтай.

Харин тэдний сонгогчдын саналыг татах гэсэн энэхүү үйлдэл зарим иргэд нэлээдгүй дургүйцэж, тэдний гарын бэлэгт хууртаж, саналаа өгөхгүй байхыг уриалж байна.