ФОТО: Хятадууд дэлхийн хамгийн урт далай дамнасан хурдны замыг тавьж, энэ сард ашиглалтад оруулахаа зарлалаа

ФОТО: Хятадууд дэлхийн хамгийн урт далай дамнасан хурдны замыг тавьж, энэ сард ашиглалтад оруулахаа зарлалаа

Хонконг-Жухай-Макаогийн гүүрний аялал жуулчлалын төсөл саяхан Жухай хотын холбогдох нэгжүүдийн хүлээн авах шалгалтад тэнцэж, 12-р сарын 15-наас туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон гэж Хятадын UDN агентлаг мэдээллээ.

Хонг Конг-Жухай-Макаогийн гүүр нь Гуандун, Хонконг, Макаогийн хамтран "нэг улс, хоёр систем"-ийн хүрээнд байгуулсан далай дамнасан тээврийн анхны томоохон төсөл бөгөөд дэлхийн хамгийн урт далай дээгүүрх хурдны зам юм. Тус төслийн туршилтын хугацаанд Жухай хурдны замын боомтоос Хөх далайн гахай арал руу гарах болон буцах замыг туршиж байгаа аж. Улмаар хяналтын хэсгийн хяналтын шаардлагын дагуу аялал тус бүсэд аялал жуулчлалыг тодорхой менежмент загварын дагуу хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ талаар "Жухай тусгай бүсийн мэдээ" WeChat-д мэдээлснээр, Жухай хотын гүүрэн гарцын алба сүүлийн үед олон удаагийн туршилтын сургуулилт хийж, гурван удаагийн бүрэн процесс болон бүх элемент бүхий бодит туршилтын сургуулилт хийж, янз бүрийн байгууламж, тоног төхөөрөмж, бизнесийн үйл явц жигдэрсэн байна” гэжээ.

Хэрэв тус зам дагуу аялах бол далай дээгүүр хурдны замаар аялах нийт аяллын хугацаа нь 140 орчим минут үргэлжилнэ. Харин тасалбарын үнэ нэг хүний 298 юань, хөндөлттэй үйлүүлэгчдэд 198 юань байх аж. Мөн тус замаар эх газрын иргэд Хонг Конг болон Макаогоор ажил хэргийн шугамаар авто тээврийн хэрэгслээр нэвтрэх боломжтой гэж мэдээлэв.

ФОТО: