ФОТО: Г.Баярхүү БНСУ-ын оны шилдэг боксчин болжээ

ФОТО: Г.Баярхүү БНСУ-ын оны шилдэг боксчин болжээ

Мэргэжлийн боксын Өмнөд Солонгосын аварга, “WBA” холбооны Азийн аварга, ОУХМ, “Самсунг” /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү БНСУ-ын оны шилдэг боксчин болжээ. 

Мөн түүний багш шилдэг дасгалжуулагч шагналыг хүртсэн байна. Сонирхуулахад, тэрбээр БНСУ-ын мэргэжлийн боксын аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд хүнд нударгатай гэдгээрээ дэлхийн мэргэжлийн бокс сонирхогчдын дунд танигдаад байгаа билээ.