Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, өнгөрсөн даваа гараг /2023.12.04/-т ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2023.12.08/ Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт зарлагдсан одоог хүртэл эхлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болох хурлын танхим сулраагүй байгаа тул одоог хүртэл эхлээгүй байна" гэлээ.