"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Тус барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Тэгвэл Б.Серик заан өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсжээ. Тэрбээр, "Өнөөдрийн барилдааны 2-н давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэжээ.
Улсын заан Б.Серик өрсөлдөгч бөхөө унагахдаа нидэрч, хүзүү шанаа дээр нь дарж зүй бус үйлдэл гаргалаа‼️‼️‼️ pic.twitter.com/wo0Y2R2MJg
— ?? Монгол улсын иргэн Зориг ?? (@zorig316) December 7, 2023