Завхан аймгийн Тосонцэнгэл сум 44.5 мянган толгой малыг нядалж, худалдан борлуулахаар бэлтгэжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сум 44.5 мянган толгой малыг нядалж, худалдан борлуулахаар бэлтгэжээ

Завхан аймаг Тосонцэнгэл сумын 42 өрхийн 8.2 мянган мал Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим сумдад отороор өвөлжиж байна.

Тосонцэнгэл сум нь Завхан аймгийн хамгийн олон хүн амтай төдийгүй, олон малтай сумуудын нэг. Өнгөрсөн онд нийт 199.4 мянган толгой мал тоолуулж 66,6 мянган толгой төл хүлээн авчээ. Харин 61.2 мянган малыг нядалж нөөцөлж, хүнсэнд хэрэглэсэн бөгөөд 43.4 мянган толгой малыг зах зээлд борлуулсан байна. Аймгийн нийт газар нутгийн 100 хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан 2-30 см байна. Зудын эрсдэлтэй байгаа 9 сумын нэг нь Тосонцэнгэл сум юм. Өвөлжилт хүндэрч зудын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой малчид оторлон өвөлжих боломжтой нутгууд руу явж эхэлсэн. Хамгийн олон өрх айл буюу 11 өрхийн 5.6 мянган мал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд оторлож байгаатай холбоотой сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Цагаан-Уул сумын Засаг дарга нартай мэдээлэл уулзаж, төрийн үйлчилгээг малчдад хүртээмжтэй хүргэх талаар ярилцаж тохиролцсон. Энэ үеэр Цагаан-Уул сумын баруун хойд зүг буюу Зостын гол багт 600-700 адуу отроор өвөлжүүлэхээр боллоо. 2023-2024 оны өвөл хавар тус сумын 624 өрхийн 161.5 мянган толгой мал өвөлжиж хаваржина.