Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтан бусдын дарамтаас болж, амиа хорлосон байж болзошгүй талаарх мэдээлэл цахим орчинд гараад байгаа.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр дугаар ангид харьяалалтай ... дугаар Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтан 34 настай М нь Сонгинохайрхан дүүргийн ... хороонд нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хувийн асуудлаар ил харагдах гэмтэл шархгүй өөд болсон харамсалтай тохиолдол юм. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.