Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 13-ны өдөр дуусч, хичээлдээ орохоор байсан. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас шалтгаалж сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас БСШУС-ын яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Уг хүсэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хангаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 20-ны өдөр хичээлдээ орох нь.