Нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Мөн өнөөдөр /2023.12.05/ Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх аж. Харин Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.5-1мм тунадас орж, шинэ орсон цасны зузаан 2см, нийт 11см зузаан цасан бүрхүүлтэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
