Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорихоор ШШГЕГ-ын Хорих 461-р анги руу авч явлаа

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорихоор ШШГЕГ-ын Хорих 461-р анги руу авч явлаа

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлөхийг завдсан, шүүхийн нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаж, Zarig.mn сайтын монголоос хандах хандалтыг нь хязгаарлаад байсан. Харин өнөөдөр орой /2023.12.04/  Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан.

Тодруулбал, Сонгинохайрхайн дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг цагдан хорих прокурорын эсэргүүцлийг өнөөдөр /2023.12.04/ хэлэлцэж, ийнхүү шийдвэрлэсэн. Ингэхдээ түүнийг найман ишигний гэх хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх, саатуулах шийдвэр давхардуулан гаргасан. Улмаар оройн 21:00 цагийн орчимд цагдаагийн бүрэлдэхүүн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хорихоор ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р анги руу аваад явсан байна




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө