ШУУРХАЙ: Хүчингийн хэрэгт холбогдсон гэгдэж байсан Д.Гантулгад холбогдох хэргийг прокуророос "Гэмт хэргийн шинжгүй" хэмээн хаажээ

ШУУРХАЙ: Хүчингийн хэрэгт холбогдсон гэгдэж байсан Д.Гантулгад холбогдох хэргийг прокуророос "Гэмт хэргийн шинжгүй" хэмээн хаажээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дахин хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл өнгөрсөн есдүгээр сарын 19-ны өдөр цахим сүлжээнд цацагдсан билээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэдгийг тодотгож байсан юм. Тэгвэл хүчингийн хэрэгт холбогдсон гэгдэж байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг мөрдөн шалгаж, улмаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокуророос хэргийг хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.