Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлөхийг завдсан, шүүхийн нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаж, Zarig.mn сайтын монголоос хандах хандалтыг нь хязгаарлаад байгаа юм. Тэгвэл Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Тодруулбал, Сонгинохайрхайн дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг цагдан хорих прокурорын хүсэлтийг өнөөдөр /2023.12.04/ хэлэлцэж, ийнхүү шйдвэрлэсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн facebook хаягтаа мэдэгдсэн байна.
ВИДЕО: