ҮЗЭХ: АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байна

ҮЗЭХ: АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачилгыг АН-ын зөвлөл дэмжиж байна.

Ялгаварлалгүй, тэгш, шударгаар өрийн дарамтад байгаа иргэдийг нэг удаа чөлөөлөх нь зүйтэй. Бид ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс МАН-ын бүлэг, Засгийн газарт тодорхой асуудлаар шаардлага хүргүүлнэ. Сонгуулийн шоу болгож эдийн засгаа битгий баллаасай гэж хүсэж байна. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох захиасыг хүргүүлсэн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны сургалтын зээлийг нэг удаа тэглэхдээ байгалийн баялгийг үр ашигтай зарцуулах талаар тусгасан. Газрын хэвлийн үр ашгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийг зөрчиж болохгүй тул эрхзүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн барих ёстой. Зөвхөн нэг бүлэгт зориулсан шийдвэр гаргаж болохгүй учраас байгалийн баялгийг тэгш хүртээх хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа боловсруулсан" гэв. 

Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдлаа маш сайн тооцоолох ёстой. Засгийн газрын өр болон татвар нэмэгдэх ёсгүй. Уул, уурхайн орлогоороо иргэдийн зээлийг тэглэх гэж буй бол 2020 оны төсвийг эргэн харах хэрэгтэй гэсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: