Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн Цагаан суварга гэдэг газарт тус сумын харьяат малчин Б нь арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагт мориор хонь хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар 03-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:02 цагт Өлзийт багийн ”Хөндлөн” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
