Хонконгийн ардчиллын төлөө тэмцсэн 16 хүнд бүх насаар нь хорих ял оноосон шүүх хурал өчигдөр болж өндөрлөжээ

Хонконгийн ардчиллын төлөө тэмцсэн 16 хүнд бүх насаар нь хорих ял оноосон шүүх хурал өчигдөр болж өндөрлөжээ

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу "төрийн эрх мэдлийг авах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан" хэрэгт буруутгагдаж буй ардчиллын төлөөх олон арван идэвхтнүүдийг шүүх хурал өчигдөр /2023.11.29/ болж өндөрлөж байна.

Тус шүүх хуралд нийтдээ 47 сөрөг хүчний идэвхтэн оролцсоны дотор сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, улс төрчид байгаа бөгөөд тэдний ихэнх нь 2021 оноос хойш шоронд хоригдож байгаа аж. Харин 2020 онд Хонконг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, Хятадын хууль тогтоогчид бараг санал нэгтэй зөвшөөрсөн байна. 

Энэ хуульд Хятадаас салан тусгаарлахыг завдсан, бусдыг бусниулсан, терроризмын үйл ажиллагаа явуулсан, гадаадын байгууллагатай тохиролцсон бол бүх насаар нь хорих ял хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. Мөн 2019 онд ардчиллыг дэмжсэн томоохон жагсаал Хонконгод болсны дараа үндэсний аюулгүй байдлын тус хууль тогтвортой байдлыг авчирсан гэж Бээжин мэдэгдсэн байна. Ингээд өчигдөр болсон шүүх хурлаар 2019 оны жагсаалд буруутгаж Хонконгод ардчиллын төлөө тэмцсэн 16 хүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Тэднийг ялласан прокурорын дүгнэлтэд дурдсанаар, "Хонконгийн хууль тогтоох зөвлөлд эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд албан бус анхан шатны сонгууль зохион байгуулахыг зорьсон. Мөн сөрөг хүчний улстөрчид засгийн газрын эрх мэдлийг сулруулж, Хонконгийн удирдагчийг огцроход хүргэхийн тулд төсвийн хуваарилалтад "ялгаваргүйгээр хориг тавих" төлөвлөгөөтэй байсан" дурджээ.

Эх сурвалж: BBC