СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто ослын улмаас машины эд ангид хавчуулагдаж, ухаан алдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто ослын улмаас машины эд ангид хавчуулагдаж, ухаан алдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Замын-Үүд Улаанбаатар чиглэлд зам тээврийн осол болж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /36 настай, эрэгтэй/-ий , “Бенз” загварын автомашиныг, З /56 настай, эрэгтэй/-ын “Хино” автомашин мөргөж иргэн Д-ийн зүүн хөл нь автомашины эд ангид хавчуулагдсан, ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гарган Баян сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө