Орос Украины дайнд явсан цэргүүдийн эхнэрүүд нөхрийг нь дайнаас буцаахыг шаардаж, ОХУ даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ.
Тодруулбал, "Оросын ард түмэнд" хэмээх дайны зурвасаас ирсэн захидлыг Мария Андреева гэх бүсгүй "Telegram" сувгаар дамжуулан олон нийтэд цацсан байна. Дээрх захидалд Путиныг шүүмжилж, дайнд дайчлагдсан иргэдийг эх орондоо буцахыг уриалсан утга бүхий аж. Харин Мария Андреева Оросын эрх баригчдыг эрс шүүмжилж, Батлан хамгаалахын сайд Шойгуг худал хэлж, амлалтаа биелүүлээгүй гэж мэдэгджээ.
Сонирхуулахад, Шойгу нь хэвлэлийн хурлын үеэр оросын хугацаат цэргийн алба хаагчдыг буцаахаар бэлтгэж байна" гэж хэлсэн билээ. Түүнчлэн Мария Андреевагийн хэлснээр "Бид та нарын мал биш. Бид өөрийн гэсэн амьдралтай байсан. Та нар ямар эрхтэй юм бэ? Бид амьдралаа буцааж авахыг хүсэж байна. Бидний оронд амьдарч үзээгүй байж биднийг дуугүй байлгах гэсний хэрэггүй" гэжээ.