Замын-Үүд-Эрээн боомтоор тээвэрлэсэн ачаа тээвэр энэ онд дээд амжилт тогтоолоо гэж Chine news мэдээллээ

Замын-Үүд-Эрээн боомтоор тээвэрлэсэн ачаа тээвэр энэ онд дээд амжилт тогтоолоо гэж Chine news мэдээллээ

Хятад-Монголын хилийн Эрэнхот боомтоор сүүлийн үед орж ирж буй ачааны тээврийн хэрэгслийн тоо дээд амжилт тогтоосон тухай БНХАУ-ын Chine news агентлаг мэдээллээ.

Замын-Үүд-Эрээн боомтоор өчигдрийн /2023.11.29/ байдлаар 150 мянган ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн байна. Тус боомт нь Хятад-Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт учраас өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг Эрээн хотоор импортолж байна гэж орон нутгийн хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх боомтоос мэдээлжээ. Одоогоор тус боомтоор өдөрт 400 гаруй тээврийн хэрэгсэл Хятад руу нэвтэрч, гарч байна. Импортын гол бараа нь төмрийн хүдэр, нүүрс бөгөөд экспортод өдөр тутмын хэрэгцээний бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашины сэлбэг голчлон орж байгааг орон нутгийн шалган нэвтрүүлэх боомтоос мэдээллээ.