Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-24-нд эхэлсэн.
"Токио 2020" паралимп, "Ханжоу 2022" Азийн пара наадамд амжилттай оролцсон Д.Сэлэнгэ тус тэмцээнд өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнээр Ази тив болон ДАШТ-ээс медаль хүртсэн харваач боллоо. Сонирхуулахад, Монгол Улс 2004 онд Ази тивийн АШТ-ээс “Бээжин-2008” паралимпын аварга Д.Баатаржав алтан медаль хүртсэнээс хойш тус тэмцээний медалийн индэрт гараагүй байсан аж. Түүнчлэн тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж, Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нар дасгалжуулжээ.