Г.Өсөхбаяр аваргын хүү Азийн жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Г.Өсөхбаяр аваргын хүү Азийн жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Хонгконгт энэ сарын 25-26-ны өдрүүдэд жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээн болсон. 

Тэмцээнд 24 улсын нийт 131 жүдоч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Э.Сумъяабазар, Ө.Пэрэнлэйжамц нар оролцжээ. Улмаар -60 кг-д Э.Сумъяабазар алтан медаль, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц хүрэл медаль тус тус хүртсэн байна. Ө.Пэрэнлэйжамц нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү бөгөөд 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байсан аж.