Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 20-24-ны өдрийн хооронд Швейцарын Давос хотноо болно. Уг чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцох төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч “CNN” сувагт мэдээлжээ.
Өнгөрсөн оны эхээр АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогссоны улмаас Д.Трамп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож чадаагүй юм.
Жил тутам зохион байгуулдаг уг чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдог юм. Цагаан ордноос мэдээлснээр, энэ сарын сүүлээр Давос хотноо болох уулзалтад Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Худалдааны зөвлөх Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ.