Т.Ганболдын МҮСМ нам байгуулах хүсэлтийг Дээд шүүхээр хэлэлцэнэ

Т.Ганболдын МҮСМ нам байгуулах хүсэлтийг Дээд шүүхээр хэлэлцэнэ

Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд “Монголын Үндэсний Сэргэн Мандалт” хэмээх улс төрийн нам байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. Улсын дээд шүүх энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Монголын Үндэсний Сэргэн Мандалтын намыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Уг намын бүртгүүлэх хүсэлтийг өмнө нь “Бүрдүүлбэр дутуу” гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан байдаг.

Т.Ганболд өмнө нь Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-д гишүүнээр элсэж, удирдлагын түвшинд ажиллаж байсан билээ.