СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа явсан 37 настай эмэгтэй цасан шуурганы улмаас амь эрсэджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа явсан 37 настай эмэгтэй цасан шуурганы улмаас амь эрсэджээ

Арваннэгдүгээр сарын 21-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзийт сумдаар 5.0 мм, Сайхан-Овоо, Хулд, Өндөршил, Луус сумдаар 2.0-3.0 мм, бусад сумдаар 0.0-0.8 мм цас орж, аюулын хэмжээнд хүрсэн. Харин шөнө нь нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, нийт нутгаар салхи хойноос секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурсан.

Улмаар Дундговь аймгийн Өндөршил сумын малчин, Айраг сумын Нүдэн багт нутаглаж байсан иргэн 37 настай эмэгтэй цасан шуурганы улмаас малдаа явж байгаад амь эрсэджээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө