“АНУ-аас өшөө авна” гэх Ираны сүрдүүлэг ба энэ тухай Монголчуудын хөгжилтэй постууд

“АНУ-аас өшөө авна” гэх Ираны сүрдүүлэг ба энэ тухай Монголчуудын хөгжилтэй постууд

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу Ираны талыг баримтлагчид дайран орж, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Энэ үеэр элчин сайдын яамны хамгаалалтыг хариуцдаг Иракын цэргүүд жагсагчдад эсэргүүцэл үзүүлэлгүй хашаа руу нэвтрүүлсэн байдаг.

-АНУ-ААС ЭЛЧИН САЙДЫН ЯАМЫГ ХАМГААЛАХ 750 ЦЭРЭГ ИЛГЭЭНЭ-

Харин тус бослогын талаар Хашед зэвсэгт бүлэглэл “Бид АНУ-ын элчин сайдын яаманд анх удаа нэвтэрч, том ялалт байгууллаа. Та бүхний дуу хоолойг Америкчууд сонссон. Одоо бид Иракаас АНУ-ын цэргийг гаргах шийдвэр гаргуулахын тулд парламенттай тэмцэх ёстой” гэж мэдэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын элчин сайдын яамны байр руу жагсагчид нэвтэрсэн явдалд Ираныг буруутгасан мэдэгдэл хийсэн.

Тэрээр “Тэд үүнийхээ төлөө их үнэ төлөх болно. Энэ бол анхааруулга биш, энэ бол аюул занал” гэж тэр твиттер хуудастаа бичжээ.

Харин АНУ-ын батлан хамгаалахын сайд М.Эспер ойрын үед Багдад дахь АНУ-ын элчин сайдын яамны хамгаалалтыг нэмэгдүүлж 750 цэрэг нэмж илгээнэ гэж мэдэгджээ.

АНУ-ын агаарын цохилтын үеэр

-ИРАНЫ ШАШИНЫ ТЭРГҮҮН АНУ-ААС ӨШӨӨ АВАХАА АМЛАВ-

АНУ-ын элчин сайдын яамны байранд Ираны талыг баримтлагчид дайран орсон явдлыг генерал К.Солеймани гэгч зохион байгуулсан гэж буруутгаж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногийн Пүрэв гарагийн шөнө Багдадын нисэх буудалд АНУ-ын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсний улмаас генерал К.Солеймани алагдсан байна. Агаарын цохилтын үеэр К.Солейманигийн цогцос олон хэсэг болж хуваагдсан бөгөөд хуруундаа зүүсэн бөгжөөр нь түүнийг таньсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Түүнийг устгах тушаалыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өгсөн тухай Пентагон мэдэгдээд байна.

Энэхүү явдалтай холбогдуулж Иран орон даяар гурван өдрийн гашуудал зарласан бол, Ираны шашны тэргүүн А.Хамени төв телевизийн сувгаар үг хэлэхдээ “АНУ-аас генералын өшөөг авна” гэж амласан байна.

Генерал К.Солеймани

-ТУС ҮЙЛ ЯВДЛЫН ТАЛААР МОНГОЛЧУУДЫН СОШИАЛ ДАХЬ ПОСТУУД-

Шинэ оны баярын үеэр олон улсын хэвлэлүүдийн нэг онцлох сэдэв энэхүү үйл явдалд байсан юм. Харин энэхүү асуудалд манай зарим иргэд дараах байдлаар байр сууриа илэрхийлжээ.