Боловсролын яам ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч томилно

Боловсролын яам ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч томилно

Засгийн газрын өнгөрсөн сарын 25-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй учир хуульд заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Засгийн газар шийдвэрлэсэн байдаг.

БСШУС-ын яам одоогоор төрийн нарийн бичгийн даргагүй байгаа бөгөөд тун удахгүй үүрэг гүйцэтгэгч томилно гэж эх сурвалж мэдээллээ.

Үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох нь БСШУС-ын сайд Ч.Баатарбилэг болон Засгийн газрын шийдвэрээс шалтгаалах юм. Ямартай ч түр орлон гүйцэтгэгчид олон хүн горилж байгаа аж. Үүрэг гүйцэтгэгч нь ирэх есдүгээр сар хүртэл ажиллах юм.