Баярын өдрүүдэд 769 эх амаржжээ

Баярын өдрүүдэд 769 эх амаржжээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нөөс энэ оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 769 эх амаржиж, 772 нярай төрсөн байна. үүнээс улаанбаатар хотод 349, орон нутагт 420 эх эсэн мэнд амаржжээ. арванхоёрдугаар сарын 31-ны өдөр улсын хэмжээнд 267 эх төржээ. харин улаанбаатар хотод амьгүй төрөлтийн хоёр тохиолдол бүртгэгдсэн аж.

Мөн нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн арван тохиолдол бүртгэгдсэнээс сүхбаатар, увс аймагт тус бүр нэг, хөвсгөл аймагт гурав, эхэмүт-д дөрөв, нэмг-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нэг тохиолдол бүртгэгдсэн байна. харин 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.