Бямбын Ренчин гуайн зээ хүү, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн байна. Тэрбээр МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
Г.Амартүвшин нь Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд Хасбанканд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм.
Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байжээ.