Канадын жүжигчин, кино найруулагч Жэйми Кларк аялах дуртай, адал явдал хайгч нэгэн. Жилийн ихэнх хугацаанд гадны улс орноор аялж, адал явдал хайж явдаг. Энэ хооронд Канадын Калгарид байх хүүтэйгээ утсаар л холбогддог байж. Гэтэл аавын эзгүйд хүү нь ганцаардаж, гар утсанд донтогч болсон байжээ. Жейми хүүхдээ бага байхад хамт гар утсаараа тоглодог байсныгаа бодож өөрийгөө буруутгадаг байж.
18 настай хүү Хобе нь гэрээс гардаггүй, гар утсаараа тоглож нийгмийн сүлжээнд орохоос өөр хүсэлгүй болсонд тэрээр сэтгэл дундуур явдаг байж. Хүүгээ утаснаас нь яаж салгах вэ хэмээн бодож, олон янзын арга зохиосон ч үр дүнд хүрээгүй байна. Тэгээд Монголын онгон зэлүүд байгалиар хүүтэйгээ хамт аялах арга бодож олон хэрэгжүүлсэн нь амжилттай болжээ.
Монголд аялах хугацаанд эцэг хүүгийн харилцаа бэхжиж нэг, нэгнээ илүү сайн ойлгодог болсон бол хүү нь гар утсанд донтох нь багасчээ.